Лхагва, 7 сар 30, 2025
HomeНийгэм“WIFFP 2025” хөтөлбөрийг албан ёсоор зарлалаа

“WIFFP 2025” хөтөлбөрийг албан ёсоор зарлалаа

“Ногоон санхүүжилтийн салбарт эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэх хөтөлбөр” буюу WIFFP 2025 хөтөлбөрийг эхлүүлж байна.

Тогтвортой санхүүгийн холбоо болон The Asia Foundation хамтран Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн зорилго нь санхүүгийн салбарт эмэгтэйчүүдийн манлайллыг хөгжүүлэх, тэдний оролцоог идэвхжүүлэх, нийгмийн эерэг өөрчлөлтөд тэдний дуу хоолойг хүргэхэд тэгш боломж олгох юм.

Хөтөлбөрт хамрагдсанаар та:

  • Манлайлал, хэлэлцээрийн ур чадвар, жендэрийн тэгш байдал, ногоон болон тогтвортой санхүүжилтийн чиглэлээр гүнзгий мэдлэг эзэмшинэ.
  • Салбарын туршлагатай мэргэжилтнүүдтэй танилцаж, хувийн зөвлөгч (mentor)-тэй болно.
  • Хувь хүний хөгжлийн чиглэлээр мэргэжлийн коучингийн үйлчилгээ авна.
  • Ногоон санхүүжилтийн салбарт ажилладаг мэргэжилтнүүдийн нийгэмлэгт нэгдэж, туршлага, мэдлэгээ хуваалцана.

Бүртгүүлэх заавар:

  • Өргөдлийн маягт: Энд дарж бөглөнө үү.
  • Хугацаа: 2025 оны 8 дугаар сарын 8-ны 23:59 цаг хүртэл.
  • Холбоо барих: Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [email protected] хаягаар холбогдоно уу.

Сонгон шалгаруулалт:

Хоёр дахь шатанд тэнцсэн оролцогчдыг 2025 оны 8 дугаар сард ярилцлагад урих болно.

Ногоон санхүүгийн салбарт манлайлагч болж, өөрчлөлт авчиръя гэсэн хүсэл эрмэлзэлтэй эмэгтэйчүүдийг энэхүү хөтөлбөрт идэвхтэй оролцохыг уриалж байна.

image 107
image 108
image 109
image 110
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд