Дэлхийд алдартай стример, YouTube платформ дээр 38.5 сая дагагчтай IShowSpeed буюу жинхэнэ нэрээрээ Даррен Жэйсон Уоткинс Жуниор өнөөдөр /2025.11.04/ Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд дээл, хантааз өмсөж шууд бичлэг (стрим) хийж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
Тэрбээр 2025 оны 3-р сарын 18-нд өөрийн сошиал хуудсаар дамжуулан БНХАУ болон Монгол Улсад аялж, контент бүтээх тухайгаа зарлаж байсан юм. Амласан ёсоороо тэр Монгол Улсад ирж, өнөөдөр монгол үндэсний хувцастайгаар нийслэлийн гол төвд шууд бичлэг цацаж, үзэгчдэд монгол соёлыг таниулахыг зорьж байна.
IShowSpeed нь зөвхөн YouTube дээр 38.5 сая захиалагчтайгаас гадна:
- Instagram: 29.9 сая дагагч
- Facebook: 2.6 сая
- Twitter: 382 мянган дагагчтай
Энэхүү стрим нь зөвхөн сонирхолтой контент бүтээхээс гадна Монгол Улсын соёл, уламжлал, аялал жуулчлалын онцлогийг дэлхийд таниулах өндөр ач холбогдолтой үйл явдал болж байна. Түүний олон сая дагагч бүхий хандалттай платформуудаар дамжуулан Монгол Улсыг сурталчлах боломж бүрдэж байгаа нь салбарын мэргэжилтнүүд, аялал жуулчлалын агентлагуудын зүгээс нааштай, чухал алхам гэж дүгнэж байна.