Даваа, 3 сар 2, 2026
HomeОлон улсын мэдээВ.Путин Хаменейн аминд хүрснийг олон улсын эрх зүйг зөрчсөн үйлдэл гэж нэрлэв

В.Путин Хаменейн аминд хүрснийг олон улсын эрх зүйг зөрчсөн үйлдэл гэж нэрлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ираны дээд удирдагч аятолла Али Хаменей болон түүний гэр бүлийн гишүүд амь үрэгдсэнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Масуд Пезешкианд эмгэнэл илэрхийллээ.

Оросын удирдагч энэхүү үйл явдлыг “хүн төрөлхтний ёс суртахуун болон олон улсын эрх зүйн бүх хэм хэмжээг улайм цайм зөрчсөн гэмт хэрэг” гэж тодорхойлсон байна.

Эмгэнэлийн бичигт: “Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Дээд удирдагч Сейед Али Хаменей болон түүний гэр бүлийн гишүүдийн аминд хүрсэн, хүн төрөлхтний ёс суртахуун болон олон улсын эрх зүйн бүх хэм хэмжээг улайм цайм зөрчсөн үйлдлийн улмаас гүн эмгэнэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу” гэжээ.

Мөн Путин аятолла Хаменейг хоёр орны хоёр талт харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн гэдгээр нь Орос улсад дурсан санах болно гэдгийг онцлов. Тэрээр: “Манай улсад аятолла Хаменейг Орос-Ираны найрсаг харилцааг хөгжүүлэх, стратегийн иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхэд хувийн томоохон хувь нэмэр оруулсан нэрт төрийн зүтгэлтэн гэж дурсах болно” гэж тэмдэглэжээ.

Илгээлтийн төгсгөлд ОХУ-ын Ерөнхийлөгч амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөд, ойр дотныхон болон Ираны Засгийн газар, нийт ард түмэнд “чин сэтгэлийн эмгэнэл, дэмжлэг”-ээ дамжуулан хүргэхийг хүссэн байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд