Лхагва, 7 сар 30, 2025
HomeУлс төрУвс аймаг Сүхбаатарын одонгоор шагнууллаа

Увс аймаг Сүхбаатарын одонгоор шагнууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Увс аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан баярын хурлын үеэр оролцож, иргэддээ Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг давхар тэмдэглэж буйд баяр хүргэлээ.

Ерөнхийлөгч орон нутгийн иргэдийн хөдөлмөр, бүтээлч зүтгэлийг өндрөөр үнэлж, Увс аймгийг төрийн дээд шагнал болох Сүхбаатарын одонгоор шагнав.

“Увсаар овоглосон хэн бүхний зүтгэл хөгжил дэвшилд бодит хувь нэмэр болж байгааг үнэлж байна. Та бүхэн амжилт, алдар нэрээ улам бататгах болтугай” хэмээн Ерөнхийлөгч хэлэв.

Түүхэн уламжлал ба хөгжлийн замнал

1925 онд Дөрвөдийн хоёр аймгийг нэгтгэн “Чандмань уулын аймаг” нэртэйгээр байгуулж байсан Увс аймаг өнөөдөр 19 сум, 86 мянган хүн амтай, 3 сая гаруй толгой малтай, дотоодын үйлдвэрлэл, аялал жуулчлал, боловсролын салбараар хөгжсөн томоохон аймаг болон өргөжжээ.

Увсын иргэдийн бий болгосон Баяд үүлдрийн хонь, Өлгийн улаан ямаа, Тэсийн адуу зэрэг өндөр ашиг шимт малын үүлдэр, чацаргана, жамц давс зэрэг брэнд бүтээгдэхүүн нь бүс нутгийн эдийн засагт чухал хувь нэмэр болж байна.

Түүх бүтээсэн алдартнуудын өлгий

Сүүлийн зуун жилийн хугацаанд Увс нутгаас Монгол Улсын төр, нийгмийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн олон нэр хүндтэй зүтгэлтэн төрөн гарсан. Тухайлбал:

  • БНМАУ-ын төрийн тэргүүн, маршал Юмжаагийн Цэдэнбал
  • Ардчиллын суурийг тавигч, профессор Жамбын Батмөнх
  • 16 генерал, 30 гаруй Хөдөлмөрийн баатар, 11 академич
  • Дархан аварга Х.Баянмөнх, Ардын багш О.Балжинням зэрэг спортын домогт тамирчид

Түүнчлэн 300 гаруй гавьяат цолтон, 600 эрдэмтэн судлаач, соёл, шинжлэх ухаан, спортын олон зүтгэлтнүүд энэ нутгаас төржээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд