Сонгинохайрхан дүүрэгт олон жилийн турш үүсч, орчны бохирдлын эх үүсвэр болоод байсан үүсмэл хогийн цэгийг бүрэн цэвэрлэж, оронд нь ойн зурвас байгуулжээ. Тус ажлыг дүүргийн Засаг даргын санаачлагаар зохион байгуулж, 13 хорооны 45 байршилд хуримтлагдсан ойролцоогоор 500 тонн хог хаягдлыг 14 хоногийн хугацаанд цэвэрлэн, Нарангийн төвлөрсөн хогийн цэгт зөөвөрлөсөн байна.
Цэвэрлэгээний дараа тухайн газарт:
- 3.1 км урт хашаа барьж,
- 38 га талбайд ойн зурвас үүсгэжээ.
- Тарьсан моддын тоо:
- 8800 улиас
- 1200 хайлаас, бургас
Ойн зурвас үүсгэх энэхүү ажилд:
- Дүүргийн Засаг даргын Тамгын газар,
- Эрүүл мэнд, боловсролын байгууллагууд,
- Иргэдийн бүлэг, хороод,
- Тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр ажилладаг байгууллагууд,
- Зэвсэгт хүчний 013 дугаар анги,
- Цэргийн дүйцүүлэх алба зэрэг байгууллагуудын нийт 5000 гаруй хүн оролцжээ.
Энэхүү санаачилга нь орчны бохирдлыг бууруулахын зэрэгцээ хотын ногоон бүсийг нэмэгдүүлэх, цөлжилтөөс сэргийлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад чухал алхам болж байна.