Пүрэв, 11 сар 13, 2025
HomeНийгэмУулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй байх бол Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5–10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 15–17 метр хүртэл ширүүснэ.

Агаарын температур:

  • Шөнөдөө:
    • Дархадын хотгор, Завхан, Заг–Байдраг голын эхээр –23…–28°С
    • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр –17…–22°С
    • Их нууруудын хотгор болон говийн өмнөд хэсгээр –4…–9°С
    • Бусад нутгаар –10…–15°С
  • Өдөртөө:
    • Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг–Байдраг голын эхээр –8…–13°С
    • Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр –3…–8°С
    • Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсгээр +2…+7°С
    • Бусад нутгаар +2…–3°С байна.

Улаанбаатар хотод:

Багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи баруун өмнөөс секундэд 5–10 метр.
Шөнөдөө Яармаг–Сонгины орчмоор –17…–19°С, бусад хэсгээр –10…–12°С,
өдөртөө 0…–2°С хүйтэн байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд