Монголын үндэсний их баяр наадмын үеэр хурдан морины уралдаанд оролцож буй хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах нь нэн тэргүүний асуудал юм. Энэ хүрээнд Хүүхэд, гэр бүл, хамгааллын ерөнхий газраас дараах зөвлөмжийг нийтэд хүргэж байна.
Хуулийн зохицуулалт
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу:
- Уяач нь уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй.
- Хүүхдийг нэг өдөрт хоёр буюу түүнээс дээш удаа морь унуулж уралдуулахыг хориглоно.
- Хэрэв хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой.
Эцэг эх, уяачдын анхаарах зүйлс
- Эрүүл мэндийн үзлэг
Хүүхдийг уралдаанд оролцуулахаас өмнө эмчийн үзлэгт оруулж, “эрүүл” гэсэн тодорхойлолт авсан байх шаардлагатай. - Хамгаалалтын хувцас, хэрэгсэл
Хүүхдийг тухайн бүс нутгийн цаг агаарын нөхцөлд тохирсон, дулаан, стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, тоног хэрэгслээр хангах ёстой. - Даатгалд хамруулах
Уралдаанч хүүхдийг гэнэтийн ослын даатгалд заавал хамруулах шаардлагатай. - Хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс сэргийлэх
Уралдааны үеэр дараах үйлдлийг хүүхдүүдэд хийлгэхгүй байхыг уяач, эцэг эхчүүд анхаарах ёстой:- Цулбуур татах
- Замд саад болох
- Шүгэлдэх, морины цавь ёврох
- Гялгар уут, тод өнгийн бүс, хэт урт ташуур, олон ташуур зэрэг ашиглах
- Сонирхлыг хүндэтгэх
Хүүхдийн уралдаанд оролцох хүсэл, сонирхлыг лавлан тодруулах, хүчээр оролцуулахгүй байх. - Сургалтын тасралтыг зогсоох
Хүүхдийн хичээлийг таслуулахгүй байх, гэрийн даалгавар, давтлага, дугуйлан, сургалтын хөтөлбөрт нь оролцох боломжийг хангах. - Хоол тэжээл, витамин
Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглүүлэх, өсөлт хөгжлийг дэмжих витамины хэрэглээг орхигдуулахгүй байх.
