Хатаасан жимс нь зөвхөн амттай зууш биш, эрүүл мэндэд тустай олон бодисыг агуулдаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар зарим төрлийн хатаасан жимс нь дархлааг дэмжихээс гадна нурууны бүтцийг бэхжүүлэх нөлөөтэй аж.
Бүх төрлийн хатаасан жимс зүрх судасны тогтолцоонд хэрэгтэй зэс, кали зэрэг ашигт эрдсээр баялаг. Судалгаагаар, хүйтний улиралд хатаасан жимсийг шинэ жимснээс дутахааргүй тэжээлтэй орлуулагч болгон хэрэглэх боломжтой нь батлагджээ.
Үүнээс гадна антиоксидантаар баялаг тул арьсны уян хатан байдал, залуу төрхийг хадгалахад дэмжлэг болдог.
Гэсэн ч зарим хатаасан жимс нь нуруу, мэдрэлийн тогтолцоонд илүү сайн нөлөөтэй байдаг байна. Ялангуяа орой бүр, 1.5 сарын турш дараах хослолыг хэрэглэснээр судасны уян хатан байдал, нугасны эд эсийн нөхөн сэргээлтийг дэмжих үр дүн ажиглагддаг гэж мэргэжилтнүүд онцолж байна:
- 5 ширхэг хатаасан чангаанз
- 1 ширхэг инжир
- 1 ширхэг хар чавга
Энэхүү хослолыг орой бүр хэрэглэснээр биеийн ерөнхий байдал сайжирч, эрч хүч нэмэгдэхээс гадна дархлаа бэхждэг.
Яагаад энэ хослол үр дүнтэй вэ?
- Хатаасан чангаанз — Калигаар баялаг тул зүрхний булчинд эерэг нөлөөтэй. Мөн төмөр, фосфор, В5 аминдэм зэргийг агуулдаг тул хавдраас сэргийлэх үйлчилгээтэй.
- Инжир — Бамбай булчирхайн үйл ажиллагааг тэнцвэржүүлж, хорт хавдраас урьдчилан сэргийлдэг. Мөн гэдэсний шимэгч хорхойг хөөхөд тусалж, бронхитын үед уламжлалт эмчилгээнд хэрэглэгддэг.
- Хар чавга — Хоол боловсруулах эрхтэн тогтолцоог дэмждэг. Цусны даралт өндөртэй хүмүүс болон зүрх, бөөр, элэг, үе мөчний асуудалтай хүмүүст тустай. Ревматизм, судасны хатуурал зэрэг өвчнөөс сэргийлэхэд ашиг тустай.
Хэдийгээр олон давуу талтай ч хатаасан жимс нь өндөр илчлэгтэй, элсэн чихэр ихтэй байдаг тул чихрийн шижин болон илүүдэл жинтэй хүмүүсийн хувьд хязгаарлаж хэрэглэх шаардлагатай.