Монгол Улсын Үндэсний номын сан есдүгээр сарын 16-наас эхлэн өвлийн улирлын ажлын горимд шилжин, уншигчдад хоёр ээлжээр үйлчлэхээр боллоо.
Өвлийн цагийн хуваарь
- Даваа–Баасан гараг: 09:00–20:00
- Бямба, Ням гараг: 09:00–17:00
Энэхүү хуваарь нь Төв болон салбар номын сангуудад адил мөрдөгдөнө. Өвлийн улиралд үйл ажиллагааны цагийг сунгаснаар иргэд, уншигчид ажлын өдрүүдэд орой хүртэл, амралтын өдрүүдэд тогтмол үйлчилгээ авах боломжтой болж байна.