Тулгар төр байгуулагдсаны 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр — Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, иргэдэд 139 чиглэлд нийт 975 тээврийн хэрэгслээр үйлчлэхээр болжээ.
Богино эргэлтийн үнэ төлбөргүй үйлчилгээ
Наадмын үндсэн арга хэмжээнүүд болох Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг чиглэлд дараах богино эргэлтийн чиглэлүүдийг үнэ төлбөргүй явуулахаар төлөвлөсөн байна.
- 7-р сарын 11, 12-ны өдрүүдэд:
- “Мишээл сити” болон “Дүнжингарав” худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл 2 чиглэлд нийт 8 автобус
- “Давааны зөрлөг”-өөс Хүй долоон худаг (Морь барианы газар) хүрэх 2 чиглэлд 4 автобус
- Үйлчилгээний цаг: 08:00–22:00
Мөн баярын өдрүүдэд галт тэргээр “Давааны зөрлөг” хүртэл зорчсон иргэд дараах богино эргэлтийн тээврээр үргэлжлүүлэн зорчих боломжтой:
- БЭ:5 чиглэл – “Давааны зөрлөг–Хүй долоон худаг”
- БЭ:7 чиглэл – Авто зогсоолоос Хүй долоон худгийн төв зогсоол хүртэл
Хүй долоон худагт хүрэх нийтийн тээврийн зохион байгуулалт
- 7-р сарын 10–13-ны өдрүүдэд:
- Хүй:7-2 чиглэлд “МУБИС–Хүй долоон худаг” маршрутаар 5 их багтаамжийн автобус үйлчилнэ
- 7-р сарын 11, 12-нд:
- “Төв цэнгэлдэх–Хүй долоон худаг” чиглэлд 10 автобус ажиллана
Суурьшлын бүсээс Төв цэнгэлдэх хүрэх төлөвлөлт
Наадмын үеэр Улаанбаатар хотын бүх суурьшлын бүсээс иргэд Төв цэнгэлдэх хүрээлэн рүү хүрэх боломжийг дараах байдлаар бүрдүүлсэн:
- 7-р сарын 11, 12-нд:
- 45 чиглэлд 271 тээврийн хэрэгсэл
- Хүрэх цэгүүд: “Мишээл сити”, “Дүнжингарав” худалдааны төв, Гандийн гудамж, Нийслэлийн гудамж, 120 мянгатын зогсоол
Оршин суугаа бүсээс үнэ төлбөргүй шилжилт хийх боломж
Суурьшлын бүсээс “Мишээл сити” болон “Дүнжингарав” худалдааны төвд ирсэн иргэд дараах чиглэлд үнэ төлбөргүй тээврийн хэрэгслээр Төв цэнгэлдэх хүрээлэн рүү зорчих боломжтой:
- БЭ:1 – “Мишээл сити–Төв цэнгэлдэх /Хурд хороолол/”
- БЭ:2 – “Дүнжингарав худалдааны төв–Төв цэнгэлдэх /Суруга/”
Эдгээр тээврийн чиглэл, үйлчилгээ нь иргэдийн наадам үзэх хөдөлгөөнийг хөнгөвчлөх, замын ачааллыг багасгах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

