Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2025 оны аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Монгол Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байгаа бөгөөд дараах өртөөнд буулгалт хийгдэж байна:
- Дархан өртөө – 1 вагон
- Рашаант өртөө – 6 вагон
- Толгойт өртөө – 9 вагон
- Улаанбаатар өртөө – 5 вагон
- Сайншанд өртөө – 5 вагон
Мөн Сүхбаатар өртөөнөөс Толгойт өртөө чиглэлд таван вагон шатахуун ачигдаж, замд хөдөлсөн байна. Одоогоор нийт 49 вагон шатахуун тээврийн галт тэрэг дараах чиглэлүүд рүү хүргэгдэхээр замдаа явж байна:
- Улаанбаатар – 5 вагон
- Толгойт – 26 вагон
- Рашаант – 5 вагон
- Улаанбаатар (нэмэлт) – 6 вагон
- Сайншанд – 2 вагон
- Дархан – 2 вагон
- Эрдэнэт – 8 вагон
Мөн Ангарскийн үйлдвэрээс ачигдсан 59 вагон АИ-92 автобензин ОХУ-ын Улан-Удэ өртөө рүү хөдөлсөн талаар мэдээлжээ.
Дизель түлшний нийлүүлэлт
АИ-92 автобензиноос гадна улсын хэмжээнд нийт 262 вагон дизель түлш ачигдан тээвэрлэгдэж байгаа бөгөөд шатахуун түгээлтийн нийлүүлэлтийг тогтвортой байлгахын тулд хяналтыг сайжруулан ажиллаж байна.
Энэхүү тээвэрлэлтийн мэдээлэл нь шатахуун нийлүүлэлт хэвийн үргэлжилж буйг илтгэж байгаа бөгөөд ирэх өдрүүдэд төв болон хангай, говийн бүс рүү шатахуун хүргэлтийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
