Хаврын баяр, Нарны баяр буюу “Наурыз”-ыг тохиолдуулан Монгол Улсын харцага Однайн Бахытын нэрэмжит улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан болох гэж байна. О.Бахыт харцага нь Монгол Улс болон Казахстан улсын Гавьяат тамирчин бөгөөд Баян-Өлгий аймгийнхаа баяр наадамд 10 удаа түрүүлсэн домогт хүчтэн юм.
Уг барилдаан 2026 оны гуравдугаар сарын 21-ний Бямба гарагийн 12:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд эхэлнэ. Барилдааны бай шагнал өндөр бөгөөд түрүү бөх автомашинаар байлуулах бол бусад шөвгийн бөхчүүд дараах шагналыг гардлаа:
- Түрүү бөх: Автомашин;
- Үзүүр бөх: 4 сая төгрөг;
- Их шөвгийн бөхчүүд: Тус бүр 2 сая төгрөг.
Түүнчлэн барилдаан үзэхээр ирсэн үзэгчдийн дундаас гурван супер азтан тодруулж, “Наурыз”-ын баярын бэлэг барихаар төлөвлөжээ. Барилдах бөхчүүдийн бүртгэл гуравдугаар сарын 19-20-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд Монголын Үндэсний Бөхийн Холбооны (МҮБХ) албан ёсны хаягаар цахимаар явагдах юм.
Үзэгчдийн тасалбар хэдийнэ борлуулагдаж эхэлсэн бөгөөд та бүхэн ticket.mn холбоосоор орж тасалбараа урьдчилан захиалах боломжтой. Домогт харцагын нэрэмжит энэхүү барилдаан нь үндэсний бөхийн хорхойогчдын хувьд хаврын улирлын хамгийн хүлээлттэй, чансаа өндөр барилдаануудын нэг болох нь дамжиггүй.
