Дэлхийн хамгийн нэр хүндтэй гоо сайхны тэмцээнүүдийн нэгт тооцогддог “Дэлхийн мисс”-ийн 2025 оны уралдаанд Монгол Улсыг төлөөлөн оролцох үндэсний ялагч тодорлоо. Энэ жилийн “Miss World Mongolia” титмийг Б.Эрдэнэсувд хүртсэн бөгөөд тэрбээр улсын харцага Гэлэгжамцын Батбаярын охин аж.
Тэрээр 2023 оны “Монголын сайхан бүсгүй” уралдаанд шүр эрдэнээр шалгарч, тухайн жилдээ “Miss World” тэмцээний үндэсний ялагчийг тодруулахад дэд байрт орж байв. Харин энэ удаа үндэсний ялагчийн титмийг хүртэж, 2025 оны тавдугаар сарын 7-31-ний хооронд Энэтхэг улсын Теленгана хотод зохион байгуулагдах 72 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд оролцохоор бэлтгэж байна.
Б.Эрдэнэсувд нь МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд улс төр судлалаар, мөн Хууль зүйн сургуульд эрх зүйгээр хос мэргэжлээр суралцаж буй оюутан юм.
Монголын оролцогчдын түүхээс
Монгол Улс “Miss World” тэмцээнд анх 2005 онд оролцсон бөгөөд тэргүүн оролцогчоор загвар өмсөгч Б.Хонгорзул тодорч байв. Үүнээс хойш дараах миссүүд эх орноо төлөөлөн оролцож байжээ:
- 2006 – Э.Сэлэнгэ
- 2007 – Г.Оюунгэрэл
- 2008 – Ч.Ану
- 2009 – Б.Батцэцэг
- 2010 – А.Сарнай
- 2011 – Ө.Буянхишиг
Тэмцээний тухай товчхон
“Дэлхийн мисс” буюу Miss World тэмцээнийг анх 1951 онд Их Британийн Эрик Морли зар сурталчилгааны зорилгоор санаачлан зохион байгуулсан бөгөөд өнөөдөр дэлхий даяар нэр хүндтэй, хамгийн өргөн цар хүрээтэй гоо сайхны уралдаан болоод байна.