Даваа, 6 сар 16, 2025
HomeЭрүүл мэндУлаанбурхан өвчнөөр нас баралт 5-д хүрч, нийт халдвар 7454 болов

Улаанбурхан өвчнөөр нас баралт 5-д хүрч, нийт халдвар 7454 болов

ХӨСҮТ-өөс 2025 оны 6-р сарын 15-ны өдрийн байдлаарх улаанбурхан өвчний нөхцөл байдлыг танилцууллаа. Тус мэдээллээр улаанбурхан өвчний нийт лабораториор батлагдсан тохиолдол 7454, эдгэрсэн 5659, гэрээр эмчлүүлж буй 1156, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 634, ойрын хавьтал болсон 62,455 хүн бүртгэгдсэн байна. Нас баралтын тоо 5 болоод байна.

Улаанбурхан нь халдварлалт өндөртэй боловч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Одоогоор өвчлөл голчлон ерөнхий боловсролын сургуулиудад голомтлон тархаж байгаатай холбогдуулан эрсдэлт бүлгийн хүүхэд, иргэдийг дархлаажуулалтад яаралтай хамруулах шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас сануулж байна.

Иргэдэд өгөх зөвлөмж:

  • Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг яаралтай вакцинд хамруулах
  • Халдвар илэрсэн газартай ойр байсан тохиолдолд шинжилгээнд хамрагдаж, хяналтад орох
  • Амны хаалт хэрэглэх, гараа тогтмол угаах, олон нийтийн газраар аль болох зорчихгүй байх
  • Халуурах, тууралт гарах зэрэг шинж илэрвэл эмнэлэгт даруй хандах

Эрүүл мэндийн байгууллагууд 24 цагийн турш дархлаажуулалтын цэгүүдийг ажиллуулж буй бөгөөд иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас урьдчилан сэргийлэх нь чухал байгааг ХӨСҮТ онцолжээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд