Ням, 6 сар 8, 2025
HomeНийгэмУлаанбурхан өвчнөөр халдварласан нэг хүүхэд нас барлаа

Улаанбурхан өвчнөөр халдварласан нэг хүүхэд нас барлаа

Улаанбурхан өвчний тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа талаар ХӨСҮТ өнөөдөр (2025.05.30) ээлжит мэдээлэл хийлээ. Нийт батлагдсан тохиолдол 4274-д хүрсэн бол нас баралтын тоо хоёр болж нэмэгдээд байна. Тодруулбал, өчигдөр (2025.05.29) улаанбурханы халдвар авсан нэг хүүхэд харамсалтайгаар нас баржээ. Эмч нарын мэдээлснээр тус хүүхэд дархлаажуулалтын насанд хараахан хүрээгүй байсан аж.

Одоогийн нөхцөл байдал:

  • Нийт халдварлагсад: 4274
  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэд: 551
  • Гэрээр эмчлүүлж буй иргэд: 938
  • Эдгэрсэн: 2793
  • Нас баралт: 2 (хоёр дахь тохиолдол өчигдөр бүртгэгдсэн)

ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа халдварын хүндрэлийн эрсдэлийг онцолж дараах зөвлөмжийг өглөө: “Хамгийн гол анхаарах зүйл нь вакцин хийлгээгүй хүүхэд улаанбурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд богино хугацаанд хүндэрч, нас барах аюултай. Тиймээс товлолт вакцинд нь хүүхдүүдээ заавал хамруулахыг зөвлөж байна.”

Мөн тэрбээр халдварын тархалт 10-14 насныхны дунд хамгийн өндөр байгааг онцолсон юм.

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө:

  • Хүүхдээ 9 сартайд нь болон 2 настайд нь төлөвлөгөөт дархлаажуулалтад бүрэн хамруулах
  • Дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг эх, хүүхдийн ягаан дэвтрээр шалгах
  • Хоцорсон бол сумын болон өрхийн эмнэлэгт хандаж, нөхөн дархлаажуулалтад хамруулах
  • Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон бол 72 цагийн дотор дархлаажуулах арга хэмжээнд оролцох

ХӨСҮТ халдварыг хяналтдаа авахын тулд иргэдийг вакцинжуулалтад идэвхтэй оролцохыг уриалж байна. Вакцинд хамрагдсанаар улаанбурхан өвчнөөс бүрэн сэргийлэх боломжтойг дахин дахин сануулж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд