Баасан, 6 сар 13, 2025
HomeЭрүүл мэндУлаанбурхан өвчний нас баралт тав болон нэмэгдээд байна

Улаанбурхан өвчний нас баралт тав болон нэмэгдээд байна

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс 2025 оны зургаадугаар сарын 12-ны байдлаар улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус халдварт өвчний тохиолдол нэмэгдсээр байгаа бөгөөд нас баралт тав болтлоо өссөн байна.

Товч мэдээлэл:

  • Нийт батлагдсан тохиолдол: 6,836
  • Гэрийн эмчилгээтэй: 958
  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй: 589
  • Хавьталд орсон иргэдийн тоо: 62,455
  • Нас баралт: 5

Вакцинжуулалттай холбоотой байдал:

Улаанбурханаар өвчилсөн иргэдийн дийлэнх нь вакцинд хамрагдаагүй байсныг ХӨСҮТ онцоллоо.

  • 55.4% – вакцинд огт хамрагдаагүй
  • 17.1% – зөвхөн нэг тун авсан
  • 15.2% – хоёр тунтай (бүрэн хамрагдсан)
  • 13.1% – вакцинд хамрагдах насанд хүрээгүй

Халдварын тархалт:

Халдварын тохиолдол ихэвчлэн ерөнхий боловсролын сургуулиудад голомтлон гарч байна. Тиймээс сургуулийн орчинд хамт ажиллаж, сурч буй хүүхэд, багш, ажилтан, эцэг эхчүүдийг вакцинд хамрагдахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Иргэд улаанбурхан өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд улаанбурханы эсрэг вакцин хийлгэх нь хамгийн үр дүнтэй арга юм.

Лавлах утас:

  • 72224444
  • 100 дугаар
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд