Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр, 2025 оны есдүгээр сарын 17-ны байдлаар Монгол Улсад улаанбурхан өвчний нийт 13,481 тохиолдол бүртгэгджээ.
Өвчлөлийн нөхцөл байдал
- Нийт эдгэрсэн: 13,476
- Гэрээр эмчлүүлж буй: 3
- Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй: 1
- Нас барсан: 11
- Хавьтал болсон нийт хүн: 96,794
Өвчлөлийн тархалт хүүхдийн дунд өндөр байна:
- 10–14 нас: 5,050 тохиолдол
- 0–4 нас: 3,097 тохиолдол
- 5–9 нас: 1,736 тохиолдол
Улаанбурхан нь маш өндөр халдвар дамжуулдаг ч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой өвчин юм. Эрүүл мэндийн байгууллагуудын онцолсноор хоёр тунт вакцин нь хамгийн үр дүнтэй хамгаалалт тул бүх иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.