Бямба, 7 сар 12, 2025
HomeЭрүүл мэндУлаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11,987 хүрлээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11,987 хүрлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны 7-р сарын 10-ны байдлаар гаргасан мэдээллээр, Монгол Улсад улаанбурхан өвчний нийт 11,987 батлагдсан тохиолдол бүртгэгджээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 334 хүн, үүнээс:

  • Хөнгөн – 45
  • Дунд зэргийн – 270
  • Хүнд – 17
  • Нэн хүнд – 1 хүн байна.

Нийт нөхцөл байдал:

  • Эдгэрсэн – 11,241 хүн
  • Гэрээр эмчлүүлж буй – 334
  • Нас барсан – 7
  • Хавьтал болсон нийт хүн – 90,824

Насны бүлгээр:

  • 10–14 нас – 4,720 тохиолдол
  • 0–4 нас – 2,511
  • 5–9 нас – 1,523

Улаанбурхан нь вакцинаар сэргийлэх бүрэн боломжтой, халдварлах чадвар өндөртэй өвчин юм. Албаныхан иргэдийг хоёр тунт вакцинд хамрагдахыг уриалж байна. Энэ нь өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэж мэргэжилтнүүд онцолжээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд