Лхагва, 9 сар 10, 2025
HomeЭрүүл мэндУлаанбурхан өвчний 62 тохиолдол батлагджээ

Улаанбурхан өвчний 62 тохиолдол батлагджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс гуравдугаар сарын 19-ний 22:00 цагийн байдлаар улаанбурхан өвчний 62 тохиолдол лабораториор батлагдсан талаар мэдээллээ.

Булган аймагт бүртгэгдсэн сэжигтэй нэг тохиолдол батлагдсан бол, Төв аймагт нэг, Орхон аймагт гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тандалт судалгаа, шинжилгээ хийгдэж байна.

Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөмж

ХӨСҮТ-өөс эцэг, эхчүүд болон асран хамгаалагчдад дараах зөвлөмжийг өгч байна:

  • Хүүхдээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд есөн сартай болон хоёр настайд нь бүрэн хамруулсан эсэхийг нягтлах
  • Вакцины хоёр тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандаж нөхөн дархлаажуулалтад хамруулах

Баян-Өлгий аймагт вакцинжуулалтын хамрагдалт бага байна

ХӨСҮТ-ийн дэмжлэгт хяналтын баг Баян-Өлгий аймагт ажиллаж, улаанбурхан өвчний нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байна. Тус аймагт улаанбурханы эсрэг вакцинжуулалтын түвшин харьцангуй бага байгаа тул Наурызын баярын үеэр өвчний тархалт нэмэгдэх эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд анхаарууллаа.

ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр энэ талаар “Наурызын баяраар улаанбурхан өвчний тархалт нэмэгдэх хандлагатай тул хүүхдүүдээ вакцинд зайлшгүй хамруулах шаардлагатай” гэж онцлон хэлэв.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд