2025 оны амжилт: 10 тэмцээн, 40 медаль
Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид 2025 онд тив, дэлхийн аварга, гранпри болон “Их дуулга” ангиллын нийт 10 тэмцээнд өрсөлдөж, нийлбэр дүнгээр 40 медаль хүртээд оныг өндөрлүүлж байна. Энэхүү амжилтад:
- 10 алт
- 7 мөнгө
- 23 хүрэл
медаль багтжээ. Мөн дэлхийн аваргын тэмцээнээс хоёр хүрэл медаль авчээ.
2026 оны эхний том шалгалт: Насанд хүрэгчдийн УАШТ
Манай жүдочдын 2026 онд оролцох анхны томоохон тэмцээн нь насанд хүрэгчдийн УАШТ байна. Уг тэмцээнийг ирэх сарын 23-25-нд Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний дараа хоёрдугаар сарын 7-нд Францын Парис хотод эхлэх “Их дуулга”-д оролцож, хамтарсан бэлтгэлд хамрагдах аж.
Улаанбаатарын “Их дуулга” 2026-2028 онд дахин болно
Жүдогийн шилдгүүдийг эх орондоо харах боломж олгодог Улаанбаатарын “Их дуулга” тэмцээнийг Монгол Улс 2026-2028 онд зохион байгуулахаар болжээ. Энэ нь гурван жил дараалан Монголд олон улсын чанартай том арга хэмжээ тогтмол ирэх нөхцөлийг бүрдүүлж байна.
“Лос-Анжелес 2028” чансааны тойрог Улаанбаатараас нээгдэж, Улаанбаатараар хаагдана
“Лос-Анжелес 2028” олимпын наадмын чансааны оноо олгох тэмцээний эхлэл Улаанбаатарын “Их дуулга”-аар эхэлнэ. Харин чансааны цувралын хаалт 2028 оны зургаадугаар сарын Улаанбаатар “Их дуулга”-аар дуусахаар байна.
