Даваа, 6 сар 16, 2025
HomeНийгэмУлаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандарттай уялдуулан шинэчилнэ

Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандарттай уялдуулан шинэчилнэ

Монгол Улсад ашиглагдаж буй автомашины улсын дугаар нь олон улсын стандартад бүрэн нийцдэггүй, хуучирсан бүтэцтэй хэвээр байна. Тиймээс нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж, энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар холбогдох төслийг Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудастаа дараах байр суурийг илэрхийлсэн байна:

“Аялагч Ганхүү Узбекстанд аялж байх үеэр хилийн шалган дээр хяналтын ажилтнууд түүний машины дугаарыг хараад ‘Украйны дугаар уу?’ гэж асуусан байсан. Үүний шалтгаан нь манай улсын дугаар крилл үсэгтэй, улсын кодгүй, стандарт шаардлагыг хангаагүй байдагт оршино. Улаанбаатар хотын хувьд олон улсын жишигт нийцсэн автомашины дугаарын шинэчлэл хийхээр төслөө яаманд хүргүүлээд байна. Стандарт батлагдмагц 805 мянган тээврийн хэрэгслийн дугаарыг шинэчилж эхэлнэ.

Шинэ стандарт батлагдсаны дараа зөвхөн Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх автомашины дугаарыг шат дараатайгаар шинэчлэх бөгөөд шинэчилсэн дугаарууд нь улсын кодтой, латин үсэг бүхий, олон улсын жишигт нийцсэн хэлбэртэй байх ажээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд