Нийслэлийн нийтийн тээврийн газар иргэдийн шөнийн зорчих хэрэгцээг хангах зорилгоор гурван чиглэлд шөнийн автобусны үйлчилгээг үргэлжлүүлэн ажиллуулж байна.
Шөнийн автобус нь ажлын өдрүүдэд 22:15–01:15 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 23:00–01:50 цагийн хооронд иргэдэд үйлчилж байгаа бөгөөд одоогоор нийт долоон автобус хөдөлгөөнд оролцож байна.
Шөнийн автобусны чиглэлүүд
- ШҮ:1 — Офицер ↔ 5 шар
- ШҮ:2 — Нисэх ↔ Сүхбаатарын талбай
- ШҮ:3 — Сүхбаатарын талбай ↔ Зунжин худалдааны төв
Хуваарь
- Ажлын өдөр: 22:15–01:15 цаг
- Амралтын өдөр: 23:00–01:50 цаг
Энэхүү үйлчилгээ нь шөнийн цагаар ажилладаг иргэд болон оройтсон зорчигчдын аюулгүй, найдвартай тээврийн хэрэгцээг хангах зорилготой бөгөөд нийслэлийн тээврийн салбарын бодит хэрэгцээнд тулгуурласан шинэ зохион байгуулалт гэж мэргэжилтнүүд үнэлж байна.
