Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмУлаанбаатарт экстрем спортын зориулалттай шинэ цогцолбор ашиглалтад орлоо

Улаанбаатарт экстрем спортын зориулалттай шинэ цогцолбор ашиглалтад орлоо

Баянзүрх дүүргийн 10-р хороонд орчин үеийн экстрем спортын цогцолбор бүхий амралт, чөлөөт цагийн талбай шинээр баригдаж, иргэдийн хэрэглээнд нээгдлээ.

Уг цогцолбор нь олон талт зориулалттай байгууламжаар бүрдсэн бөгөөд экстрем спортын талбай, автомашины кинотеатр, задгай тайз, элсний гар бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын орчин, худалдааны гудамж, явган болон дугуйн зам, дугуй түрээслэх цэг, ногоон байгууламж, гадаах фитнесс, 3х3 сагсан бөмбөгийн талбай зэрэг багтжээ. Түүнчлэн роллер спортоор хичээллэх тусгай талбайг цаашид байгуулахаар төлөвлөсөн байна.

Талбай нь Налайхын зам дагуу, гол замаас 300 метрийн зайд байрладаг бөгөөд зундаа гэр бүлээрээ амрах, спортын идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих шинэ боломжийг зүүн бүсийн иргэдэд олгож байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд