Зуны улирал айлчлан ирж, Улаанбаатар хот соёл, урлагийн олон төрлийн арга хэмжээгээр дүүрэн болох гэж байна. Ирэх зургадугаар сард болох онцлох тоглолтуудыг танилцуулж байна.
1. URGAKHUI Live Concert
- Артист: The Royal HeartAches
- Онцлог: “6×6” дуугаараа танигдсан тус хамтлаг “Urgakhui” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо толилуулна.
- Цаг: 6-р сарын 6, 20:00
- Байрлал: M Arena

2. OPOZIT — BOLOR TSOM
- Артист: OPOZIT хамтлаг
- Онцлог: 20 жилийн ойдоо зориулсан “Болор цом” шинэ цомгийн тоглолт, XMF наадмын эхлэл.
- Цаг: 6-р сарын 7
- Байрлал: Төв цэнгэлдэх хүрээлэн

3. All in Hit 2
- Артистууд: Motive, Negen Zugt, Sync, Take Off
- Онцлог: Шинэ залуу уран бүтээлчдийн хамтарсан шоу.
- Цаг: 6-р сарын 7
- Байрлал: SocialPay Park

4. One Stage
- Артистууд: Дижитал, Quiza, Татар, 3 охин
- Онцлог: Монголын урлагийн том төлөөллүүд нэг тайзнаа, алдартай хит дуунуудаараа фэнүүдтэйгээ уулзана.
- Цаг: 6-р сарын 14
- Байрлал: SocialPay Park

5. Taeyang Super Concert 2025
- Артистууд: Taeyang (BIGBANG), Ailee
- Онцлог: K-POP-ийн дэлхийн одуудын хамтарсан тоглолт. “Eyes, Nose, Lips”, “Heaven” зэрэг хит дуунуудын эзэд тайзнаа.
- Цаг: 6-р сарын 21, 14:00
- Байрлал: Төв цэнгэлдэх хүрээлэн

6. Camerthon 30th Anniversary
- Артист: Камертон хамтлаг
- Онцлог: Монголын рок попын амьд домог болсон хамтлагийн 30 жилийн ойн баярын тоглолт.
- Цаг: 6-р сарын 28
- Байрлал: SocialPay Park
6-р сар бол урлаг сонирхогчдын хувьд мартагдашгүй тоглолт, дурсамжаар дүүрэн байх нь дамжиггүй. Фэнүүдэд зориулсан шинэ цомгууд, олон улсын оддын оролцоо, домогт хамтлагийн ойн баярын тоглолт зэрэг олон онцлог үйл явдлууд таныг хүлээж байна.
