Энэ сарын 22–24-нд Горхи–Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт олон улсын оролцоотой “Улаанбаатар явган алхалтын фестиваль 2025” зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү арга хэмжээ нь:
- Иргэдийг эрүүл амьдралын хэв маягт уриалах
- Монголын түүх, соёл, уламжлалтай танилцуулах
- Байгалийн үзэсгэлэнг хүндэтгэн хамгаалах
- Байгальд ээлтэй аяллын соёлыг түгээх
- Улс орнуудын нөхөрлөлийг дэмжих
зэрэг олон талын ач холбогдолтойгоор зохион байгуулагдаж байна.
Алхалтын маршрут ба зохион байгуулалт
Фестивалийг “Амар мэнд” алхалтын клуб санаачлан Тэрэлжийн Glass Vill Resort жуулчны баазад алхагчдын суурин отог (Walking camp)-ийн хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Алхагчид 1–2 хоногийн турш гэр буудалд байрлах боломжтой.
Алхалтын маршрутууд (8-р сарын 23-наас):
- Чингис уул
- Аръяабалын хийд
- Мэлхий хад
- Ёл уул
Тус бүрийн урт нь 12 км бөгөөд оролцогчид өртөөчлөн алхах юм.
Монголын 9 дүүрэг, 21 аймгийн алхагчдаас гадна Чех, ОХУ, Бутан, АНУ, Турк, БНСУ-ын төлөөлөгчид оролцохоо мэдэгдсэн нь фестивалийн цар хүрээг улам өргөжүүлж байна.