Мягмар, 8 сар 12, 2025
HomeЭрүүл мэндУлаанбаатар орчимд 8-15-нд лууль, шарилж цэцэглэн, тоос гөвнө

Улаанбаатар орчимд 8-15-нд лууль, шарилж цэцэглэн, тоос гөвнө

2025 оны 8-р сарын 8-15-ны хооронд Улаанбаатар хотын орчимд лууль, шарилж төрлийн ургамлууд цэцэглэж, цэцгийн тоосоо агаарт гөвчих төлөвтэй байна. Иймээс ургамлын тоосонд харшилтай, өртөмтгий хүмүүсийг урьдчилан сэргийлэхийг Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ) анхаарууллаа.

Ургамлын цэцгийн тоос ба түүний нөлөө

Ургамлын цэцгийн тоос буюу эр бэлгийн эс нь цэцэгт ургамлын хувьслын явцад шавьж татах зорилгоор амтлаг, тэжээллэг болдог. Гэсэн хэдий ч энэ нь дэлхий даяар олон сая хүнд харшил үүсгэдэг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээллээр:

  • Дэлхийд 400 сая хүн харшлын ринитээр (хамрын ханын салстын үрэвсэл)
  • 300 сая хүн гуурсан хоолойн багтраа буюу астмаар өвчилж байна (Pawankar, R., 2014).

Шарилжийн тоос агаарт хэдэн мянган км зайд тархаж, тэр ч байтугай шарилж ургадаггүй газарт ч харшлын шинж тэмдэг үүсгэдэг. Европт шарилжийн тоосны хэмжээ 2050 он гэхэд дөрөв дахин өсчих боломжтой гэж тооцоолжээ.

Улаанбаатарын ургамлын тоосны судалгаа

Улаанбаатар хотод хийсэн судалгаагаар агаарт байгаа ургамлын тоосны хуваарилалт дараах байдалтай байна:

  • Artemisia: 34.4%
  • Poaceae: 15%
  • Chenopodium: 14%
  • Pinus: 11%
  • Populus: 9.6%
  • Betula: 7.5%
  • Larix: 2.3%
  • Бусад (Ranunculaceae, Polygonaceae, Ulmaceae, Papaveraceae, Caryophyllaceae, Fabaceae, Leguminosae): 0.1-1.0%

Мөн уулын ойт хээрийн тойрогт судалгаагаар Salix (бургас), Populus (улиас), Betula (хус), Pinus, Ulmus зэрэг мод, сөөг болон Poaceae, Pinaceae, Betulaceae, Salicaceae, Ranunculaceae, Polygonaceae, Ulmaceae, Papaveraceae, Caryophyllaceae, Fabaceae, Leguminosae зэрэг овгийн тоосны мөхлөгүүд илэрсэн байна.

Цаг агаарын нөлөө ба урьдчилан сэргийлэлт

Цаг агаарын нөхцөл нь ургамлын тоосны тархалтад чухал нөлөөтэй. Тиймээс ЦУОШГ-аас ургамлын тоосны дэгдэлтийн хугацааг урьдчилан мэдээлж, харшилтай хүмүүсийг эрүүл мэндээ хамгаалахыг сануулж байна. Лууль, шарилжийн цэцгийн тоосны дэгдэлтийн хуваарь:

  • Завхан (Улиастай), Увс (Улаангом), Баян-Өлгий (Өлгий): 7-р сарын 20-ноос
  • Архангай (Эрдэнэбулган), Хөвсгөл (Мөрөн), Баянхонгор, Өвөрхангай (Арвайхээр), Говь-Алтай (Алтай), Ховд (Жаргалант): 7-р сарын 30-наас 8-р сарын 5 хүртэл
  • Сүхбаатар (Баруун-Урт), Хэнтий (Чингис), Дархан, Төв (Зуунмод), Улаанбаатар, Эрдэнэт, Булган, Сэлэнгэ (Сүхбаатар): 8-р сарын 8-15-ны хооронд
  • Дорноговь (Сайншанд), Өмнөговь (Даланзадгад), Дорнод (Чойбалсан): 8-р сарын 18-наас хойш

Харшилтай хүмүүсийг урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд