Баасан, 9 сар 12, 2025
HomeСоёл Урлаг“Ulaanbaatar Music Festival”-ын талбайг хотын бүсүүдээр нэрлэжээ

“Ulaanbaatar Music Festival”-ын талбайг хотын бүсүүдээр нэрлэжээ

Улаанбаатар хотын соёл, өвөрмөц өнгө төрхийг тусгасан нэгэн соёл урлагийн наадам болох “UB Music Festival” энэ сарын 20-нд Social Pay Park-д зохион байгуулагдана. Фестивалын талбайг нийслэлийн иргэдийн нэрлэж заншсан газар, хорооллуудын нэрээр ялган зохион байгуулсан нь оролцогчдод танил бөгөөд сонирхолтой орон зай бүрдүүлжээ.

Талбайн бүсүүд

  • Тайз: Сүхбаатарын талбай
  • VIP: Зайсан
  • VVIP: Бага тэнгэр
  • Regular: Үндсэн үзэгчдийн хэсэг
  • Sitzone: ФАНТАМ
  • Fanzone: Парк
  • Food courts: Misheel Walking Street
  • Beer zone: Хүүхдийн 100
  • Merch: 3, 4-р хороолол
  • Toilet: Цэвэрлэх байгууламж
  • Гарах, орох хэсэг: Яармаг – Нисэх

Ингэснээр үзэгчид өөрийн амьдардаг эсвэл сайн мэдэх газартайгаа холбон фестивалд оролцох боломжтой болж, арга хэмжээ зөвхөн урлагийн тоглолт бус, хотын соёлыг харуулсан шинэ өнгө төрхтэй наадам болжээ.

Оролцох уран бүтээлчид

  • Live music: Харанга, Чингис хаан, Niciton, NISVANIS, The Lemons, A-Sound, X Vit, PIPS, СоёлЭрдэнэ & Өргөө Хонгор зэрэг
  • Поп урсгал: Т.Ариунаа, С.Наран, Uka, Emotion, Freezone, S4, Хишигдалай, Enguun, Take Off, Jason болон бусад
  • Хип хоп: TATAR, LUMINO, Desant, Thunder, Мөнхийн Rap, Gangbay, Нэгэн зүгт, Эрка зэрэг шилдгүүд
  • Special: “Bayan Mongol Jazz Orchestra”, DJ BTB, DJ Бодьхүү

Хөтлөгчөөр Анхаа, Ууганаа нар ажиллана.

Хэзээ: 2025.09.20
Хаана: Social Pay Park
Тасалбар: eventx.mn
Холбоо барих: 7272-6262

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд