Баасан, 10 сар 3, 2025
HomeСпорт"Улаанбаатар MMC Энержи" Тяньжинд хүчтэй өрсөлдөгчдөө давж, шилдэг 8-д үлдлээ

“Улаанбаатар MMC Энержи” Тяньжинд хүчтэй өрсөлдөгчдөө давж, шилдэг 8-д үлдлээ

БНХАУ-ын Тяньжин хотод энэ сарын 1-2-нд болж буй 3х3 сагсан бөмбөгийн Челленжер тэмцээнд Монголын “Улаанбаатар MMC Энержи” баг амжилттай оролцож байна.

Манай баг хэсгийн шатанд эхлээд Хятадын “Чонмин” багийг 22:10 харьцаатай буулган авч, дараагийн тоглолтод Сербийн хүчирхэг “Партизан”-д 21:16-аар дийлдсэн юм.

Эдгээр үр дүнгийн дараа “Улаанбаатар MMC Энержи” хэсгээсээ дэд байраар гарч, хасагдах шатанд шалгарав. Шигшээ наймын төлөөх шийдвэрлэх тоглолтод тэд Сербийн “UB” багтай тулж, ширүүн өрсөлдөөний эцэст 19:16-аар ялалт байгуулж шилдэг наймд багтлаа.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд