2025 оны 4-р сарын 28-нд Улаанбаатар хотын метроны бүтээн байгуулалтад оролцох гүйцэтгэгчийг сонгох анхны шатны тендерийн бүртгэл эхэллээ. Уг тендерт Монгол болон гадаадын компаниуд өндөр сонирхол үзүүлж байна.
Тендерт оролцож буй улсууд
Тендерт нийт 27 компани бүртгүүлсэн бөгөөд тэд дараах долоон улсаас гаралтай байна:
- Монгол Улс
- Бүгд Найрамдах Солонгос Улс
- Их Британи
- Оросын Холбооны Улс
- Францын Бүгд Найрамдах Улс
- Бүгд Найрамдах Энэтхэг Улс
- БНХАУ
Хууль журмын дагуу дараагийн шатны тендерийг 5-р сарын 5-нд зарлах юм.
Метро төслийн үзүүлэлтүүд
“Метро Улаанбаатар” төсөл дараах үндсэн үзүүлэлттэй:
- Нийт урт: 19.4 км
- Нийт станцын тоо: 15
- Зорчигч тээвэрлэх хүчин чадал: 17,206 хүн/цаг
- Зогсоол хоорондын дундаж зай: 1.3 км
- Толгойт–Амгалан чиглэлийн нийт хугацаа: 31 минут 25 секунд
- Хотын нийтийн тээврийн хурд нэмэгдэх үзүүлэлт: 40.4% хүртэл өснө гэж тооцоолжээ
Төслийн ач холбогдол
“Метро Улаанбаатар” төсөл нь 2025–2028 онд хэрэгжих 24 томоохон дэд бүтцийн төслийн нэг юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр замын түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн чанар, хурдыг эрс сайжруулах зорилготой.
Энэ бол Улаанбаатар хотын хувьд сайхан мэдээ! Эцэст нь замын түгжрэлийн асуудлыг шийдэж, хотын агаарын чанарыг сайжруулах боломж бүрдэнэ
Тендерт ямар компаниуд оролцож байгаа юм бол оо. Метро орчин үеийн, найдвартай болгохын тулд тэд хамгийн сайныг нь сонгосон гэж найдаж байна
Метро барьж байгаа нь Монгол Улсын хувьд том дэвшил. Энэ нь оршин суугчдын тав тух төдийгүй, хотыг хөгжүүлэх шинэ боломж юм