HomeСпортУлаанбаатар марафон-2026: Бүртгэлийн хураамж ба хуваарь

Улаанбаатар марафон-2026: Бүртгэлийн хураамж ба хуваарь

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн ирэх тавдугаар сарын 23-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдахаар товлогдлоо. Нийслэлийн хамгийн том спортлог өдөрлөгт оролцох хүсэлтэй иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгэж эхэлсэн бөгөөд бүртгэл тавдугаар сарын 1-нийг дуустал үргэлжлэх юм.

Энэ удаагийн марафон үндсэн таван зайд явагдах бөгөөд зайнаасаа хамаарч бүртгэлийн хураамж харилцан адилгүй байна. Тухайлбал, гэр бүл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 1.5 км-ийн зайн гүйлт 5000 төгрөгийн хураамжтай бол 5 км-ийн эрүүл мэндийн гүйлтэд 10,000 төгрөгөөр бүртгүүлэх боломжтой. Мэргэжлийн түвшний гүйгчид болон сонирхогчид дараах төрлүүдэд хүч сорино:

  • 10 км-ийн зайн гүйлт (18-аас дээш насныхан): 50,000 төгрөг.
  • Хагас марафон буюу 21 км (18-34, 35-54, 55-аас дээш нас болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд): 70,000 төгрөг.
  • Бүтэн марафон буюу 42 км (18-аас дээш нас, тусгай хэрэгцээт иргэд): 90,000 төгрөг.
  • Тусгай олимпын төрөл (500 болон 800 метр): Үнэ төлбөргүй.

Тэмцээний зохион байгуулагчдын зүгээс 1.5 км болон 5 км-ийн зайд оролцогчдын энгэрийн дугаарыг тавдугаар сарын 1-нээс 15-ны хооронд 09:00-17:00 цагийн хугацаанд дүүрэг бүрийн Биеийн тамир, спортын хороодоор дамжуулан олгохоор болжээ. Иргэд өөрт ойр байрлах дараах газруудад хандаж энгэрийн дугаараа авах боломжтой юм. Үүнд:

  • Нийслэлийн Биеийн тамир, спортын газар – 70002785
  • Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо – 70141983
  • Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо – 11450511
  • Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо – 70213435
  • Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороо – 70491280
  • Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороо – 70233601
  • Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо – 11344783
  • Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хороо – 11315651
  • Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо – 70176348
  • Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо – 77773113

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд