Энэ оны тавдугаар сарын 24-ний Бямба гарагт зохион байгуулагдах “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар (2025.05.02) 5000 гаруй хүн бүртгүүлжээ.
Гүйлтийн төрөл, оролцогчдын тоо
Хамгийн бага зай болох 1.5 км-т гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд оролцох боломжтой бөгөөд уг төрөлд 954 хүн бүртгүүлсэн байна.
5 км-ийн зайд хамгийн олон буюу 2451 оролцогч бүртгүүлжээ.
10 км-ийн зайд 794 хүн гүйхээр бүртгүүлсэн бол хагас марафон (21 км)-д 700 оролцогч бүртгүүлээд байна. Энэхүү төрөлд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд ангиллаар өрсөлдөнө.
Бүтэн марафон (42 км)-д 18 болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангиллаар 135 хүн бүртгүүлсэн байна.
Бүртгэлийн хураамж
Зай тус бүрээс хамаарч 5000 төгрөгөөс 90,000 төгрөгийн хооронд байна. Харин тусгай олимпын төрөл болох 500, 800 метрийн гүйлтэд оролцогчдоос бүртгэлийн хураамж авахгүй.
Бүртгэл ба энгэрийн дугаар олголт
Гүйлтэд оролцохыг хүссэн иргэд ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар болон “Hipay” аппликейшнээр дамжуулан бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлсэн оролцогчдод энгэрийн дугаарыг 2025 оны 5-р сарын 10-20-ны хооронд олгоно.
Уриалга
Зохион байгуулагчид иргэдийг найз нөхөд, гэр бүл, хамт олноороо идэвхтэй оролцож, эрүүл мэндээ дэмжихийг уриалж байна.