Ням, 7 сар 27, 2025
HomeСпорт“Улаанбаатар марафон 2025” маргааш Соёлын төв өргөөний өмнө нээлтээ хийнэ

“Улаанбаатар марафон 2025” маргааш Соёлын төв өргөөний өмнө нээлтээ хийнэ

Олон улсын гүйлтийн томоохон арга хэмжээ болох “Улаанбаатар марафон 2025” тавдугаар сарын 24-нд албан ёсоор эхэлнэ. Нээлтийн ажиллагаа өглөөний 09:30 цагт Соёлын төв өргөөний урд талбайд болно.

Нэгдсэн гараа ба дасгал

Тэмцээнд оролцогчид гүйлтийн төрөл тус бүрээр нэг шугамд жагсаж, гүйхээс өмнө нэгдсэн бие халаалт хийх тул гүйгчдийг гарааныхаа цагаас өмнө ирж, бэлэн байдал хангахыг уриалж байна.

Гарааны цаг, маршрутын өөрчлөлт

Таван төрөлд оролцогчдын гараа 10:00 цагт Соёлын төв өргөөний урдаас зэрэг эхэлнэ:

  • 5 км
  • 10 км
  • 21 км (хагас марафон)
  • 42 км (бүтэн марафон)

Энэ жил 5 км-ийн гүйлт нар буруу чиглэлтэй байх бол хагас болон бүтэн марафон шинэчлэгдсэн маршрутаар явагдана.

Үдээс хойшхи гараанууд

  • 13:00 цагт: Харааны бэрхшээлтэй болон тэргэнцэртэй оролцогчид (МУИС-ийн урдаас)
  • 14:00 цагт: Гэр бүлийн гүйлтийн оролцогчид

Шинэ технологи ба автомат хяналт

“Hipay” компанийн боловсруулсан RFID системийг ашиглан гүйлтийн гараа, бариаг бүртгэж, оролцогч бүрийн зургийг бүртгэлтэй хаяг руу илгээх, гүйгчдийн үзүүлэлтийг автоматаар хэмжих шийдлийг 4 дэх жилдээ хэрэгжүүлж байна.

Сайн дурын оролцоо

Энэ жилийн марафонд нийт 450 сайн дурын залуу гүйгчдэд дэмжлэг үзүүлэн оролцож байна.

Бүртгэл ба оролцогчдын тоо

Нийт бүртгүүлсэн гүйгчид (2024.05.20-ны байдлаар):

  • Нийт: 23,000 гаруй хүн
  • 5 км: 14,000 хүн
  • 10 км: 2,727 хүн
  • 21 км (хагас марафон): 2,100+ хүн
  • 42 км (бүтэн марафон): 322 хүн
  • Гэр бүлийн төрөл: 3,500+ хүн (Өнгөрсөн оны 1400 оролцогчоос 2 дахин их)
  • Тусгай олимпын төрөл (500 м, 800 м): 130 оролцогч

Энгэрийн дугаар олгох байршлууд

  1. Спортын төв ордон (1 давхар): 1.5км, 5км, 10км, 21км, 42км
  2. Хангарди ордон (Хан-Уул дүүрэг): 1.5км, 5км, 10км, 21км, 42км
  3. Соёлын төв өргөө (захиргааны хэсэг): 1.5км, 5км
  4. Нийслэлийн 9 дүүргийн Биеийн тамир спортын хороод: 1.5км, 5км

Цагийн хуваарь:

  • Хангарди ордон: 08:00–19:00
  • Спортын төв ордон: 09:00–19:00
  • Соёлын төв өргөө: 11:00–19:00

“Улаанбаатар марафон 2025” нь эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, олон нийтийн оролцоог тэлэх, спортын соёлыг түгээх зорилготой олон улсын зэрэглэлийн арга хэмжээ болж өргөжсөн байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд