“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт болох хугацаа ойртож, бэлтгэл ажлууд эрчимжиж байна. Тэмцээн эхлэхэд 12 хоног үлдээд буй энэ үед нийт 8800 орчим хүн бүртгүүлжээ. Тэдгээрийн талаас илүү нь буюу 4400 гаруй хүн 5 км-ийн ангилалд оролцохоор болсон байна.
5 км-ийн гүйлтэд бүртгүүлсэн оролцогчдод энгэрийн дугаарыг тавдугаар сарын 13-наас олгож эхэлнэ. Дугаар тараалт дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодын байруудад явагдана.
Дугаар олгох байршлууд
Баянгол дүүрэг
Хаяг: БГД, 4-р хороолол, 15-р хороо, Хасбаатарын гудамж
Утас: 70141983
Баянзүрх дүүрэг
Хаяг: БЗД, 41-р хороо, Ангорын байр, 3 давхар, 314 тоот (Отгонтэнгэр сургуулийн баруун талд)
Утас: 11-450511
Сонгинохайрхан дүүрэг
Хаяг: СХД, 34-р хороо, Орбит-1, Найрамдалын зам, Спорт цогцолбор
Утас: 70176348
Сүхбаатар дүүрэг
Хаяг: СБД, 8-р хороо, Их тойруу, Авто плазагийн баруун тал, N tower, 7 давхар, 708 тоот
Утас: 11-315651
Хан-Уул дүүрэг
Хаяг: ХУД, 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төвийн урд байр, 2 давхарт
Утас: 344783
Чингэлтэй дүүрэг
Хаяг: ЧД, 10-р хороо, Дэнжийн мянга, Э.Галданбошготын гудамж, 751 тоот
Утас: 77773113
Налайх дүүрэг
Хаяг: НД, 7-р хороо, Спорт цогцолбор, 3 давхар, 304 тоот
Утас: 70233601
Багануур дүүрэг
Хаяг: БНД, 5-р хороо, Залуус хэсэг, Эрүүл мэндийн төвийн зүүн талд
Утас: 7021-3435
Багахангай дүүрэг
Хаяг: БХД, Өндөртолгой, 1-р хороо, өөрийн байр, 101 тоот
Утас: 70491280
Бусад төрлүүдийн дугаар тараалт
Бусад зайн ангилалд оролцогчдын энгэрийн дугаарыг тавдугаар сарын 15-наас эхлэн олгоно.
Бүртгэл хэзээ хаагдах вэ?
“Улаанбаатар марафон 2025” гүйлтэд оролцох хүсэлтэй иргэдийн бүртгэл 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нд эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 20-нд албан ёсоор хаагдана.
Бүртгүүлэх холбоосууд:
- Вэб сайтаар: https://ulaanbaatar.marathon.mn
- Hipay аппликейшн: www.hipay.mn/app