Даваа, 6 сар 9, 2025
HomeСпорт“Улаанбаатар марафон 2025” бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” бүртгэл эхэллээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Олон улсын Улаанбаатар марафон” энэ жил 5-р сарын 24-нд болохоор товлогдлоо.

Харин оролцогчдын бүртгэл 4-р сарын 1-нээс 5-р сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Монгол Улсын иргэд, байгууллагууд болон гадаадын иргэд ulaanbaatar.marathon.mn цахим хаяг эсвэл Hipay аппликейшн ашиглан бүртгүүлж, бүртгэлийн хураамжаа төлөх боломжтой.

Марафоны зайнууд урьдын адил 500 метрээс 42 км хүртэл байна. Бүртгэлийн хураамж дараах байдалтай:

  • 1.5 км – 5,000₮ (гэр бүлийн ангилал багтана)
  • 5 км – 10,000₮
  • 10 км – 50,000₮
  • 21 км – 70,000₮
  • 42 км – 90,000₮

Ихэнх оролцогчид 5 км-ийн зайг сонгодог бөгөөд энэ ангилалд бүртгүүлсэн оролцогчид Улаанбаатар хотын Биеийн тамир, спортын газар болон 9 дүүргийн спорт хороодоос 5-р сарын 1-нээс 20-ны хооронд уралдааны дугаар бүхий хөх тэмдгээ авч болно.

10, 21, 42 км-ийн зайнд уралдах оролцогчдын хөх дугаар, чип, футболкийг Биеийн тамир, спортын газар олгоно. Харин 500 болон 800 метрийн зайд оролцох бүртгэлийг Монголын Спешл Олимпын хороон дээр хүлээн авч, дугаар тараах хугацааг удахгүй зарлах юм.

Түүнчлэн оролцогчид ulaanbaatar.marathon.mn хаягаар хандан албан ёсны гэрчилгээ татаж авах боломжтой. 2024 оны марафонд 30 мянга гаруй гадаад, дотоодын тамирчин оролцсон бөгөөд энэ тоо жилээс жилд нэмэгдсээр байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд