Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмУлаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ

Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ

Улаанбаатар хотын хэмжээнд энэ хавар зургаан удаагийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний цэвэрлэгээ маргааш буюу гуравдугаар сарын 22-ны өдөр эхэлж, дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттайгаар үргэлжлэх юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнийн мэдээлснээр, эхний шатанд ногоон байгууламж болон автобусны буудлуудын чийгтэй цэвэрлэгээ хийгдэх аж. Хоёрдугаар шатанд аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн ойр орчмын 50 метр талбайг цэвэрлэх бол, гуравдугаар шатанд иргэд, ААН-үүд, төрийн байгууллагын албан хаагчид хамрагдаж, хамтран оролцох юм байна.

Энэ удаагийн хаврын их цэвэрлэгээ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хаврын улиралд үүсэх тоосжилтыг бууруулахад чиглэгдсэн. Ялангуяа гудамж, талбай, ногоон байгууламж болон автобусны буудлуудад чийгтэй цэвэрлэгээ хийхийг түлхүү зорьж байгаа аж.

Мөн энэ хүрээнд нийслэлчүүдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах үүднээс золбин нохой, муурыг устгах ажлыг зэрэгцүүлэн хийхээр төлөвлөжээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд