Нийслэлийн хэмжээнд олон жил шинэчлэгдээгүй гол гудамж, замын явган хүний замуудыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил 2025 онд эрчимтэй явагдаж байна.
Нийтдээ 15 байршилд 186,701 м² талбайг шинэчлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 102,710 м² талбайд ажил хийгдэж, гүйцэтгэл 55 хувьтай байна.
Ажлын явц ба хяналт
Явган замын шинэчлэлийн ажлыг хянах зорилгоор 37 албан хаагч өдөр бүрийн хуваарийн дагуу гүйцэтгэгч компаниудын ажлын явцыг шалгаж байна. Хуучин хавтанг дахин ашиглан гэр хорооллын нарийн гудамж, гудамж талбайг тохижуулж байгаа бөгөөд СХД-ийн 8, 15, 18, 20, 25, 27, 43 дугаар хороодод нийт 1,500 м² талбайг хуучин хавтангаар тохижуулжээ.
Энэ онд дараах чиглэлүүдэд явган замын ажил хийгдэж байна.
- Геологийн төв лабораториос Саппорогийн уулзвар хүртэл – “Бадрах инженеринг” ХХК
- Төв шуудангаас Централ таур хүртэл – “Хэрмээдэй” ХХК
- Саппорогийн уулзвараас Баруун 4 зам хүртэл – “ТАСО” ХХК, “МАЗ” ХХК
- Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэл – “Сант-Өндөр” ХХК
- Зүүн 4 замаас Офицеруудын ордон хүртэл – “Цагаан толгойн нуур” ХХК
- Маршалын гүүрнээс Централ таур хүртэл – “Эс Эл Си Ти” ХХК
- Баруун 4 замаас Баянбүрд хүртэл – “Төрөлхмөрөн” ХХК
- Цэцэг төвөөс МУБИС хүртэл – “Сант баян бэрх” ХХК, “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв”
- Яармагийн гүүрнээс АПУ хүртэл – “Люксдаймонд” ХХК, “Эс эм жи ти” ХХК
- АПУ-аас Төв шуудан хүртэл – “Чингисийн мэлмий” ХХК, “Байгаль-Алтай” ХХК
Эдгээр ажлууд гүйцэтгэлийн гэрээний дагуу үргэлжилж байгаа бөгөөд нийслэлийн төвийн явган хүний замуудын шинэчлэл 2025 оны төгсгөлд бүрэн дуусах төлөвтэй байна.