Лхагва, 3 сар 4, 2026
HomeНийгэмУлаанбаатар хотод 18 байршилд олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотод 18 байршилд олон түвшний уулзвар барина

Нийслэл хотын авто замын сүлжээний нэвтрэх чадварыг сайжруулж, түгжрэлийг инженерчлэлийн аргаар шийдвэрлэх “Олон түвшний уулзвар” төслийн төлөвлөгөөг багцлан хүргэж байна.

2025-2028 оны хооронд хэрэгжих энэхүү томоохон төсөл нь авто замын огтлолцол дээрх саатлыг бууруулж, тээврийн хэрэгслийн урсгалыг саадгүй нэвтрүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд нийт 4,500 метр нүхэн гарц, 9,000 метр шинэ замыг 18 байршилд байгуулахаар төлөвлөөд байна.

Эхний ээлжинд ажил эхлэх таван гол байршил:

  • Моносын уулзвар (Сонгинохайрхан дүүрэг)
  • Офицерийн уулзвар (Баянзүрх дүүрэг)
  • Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар (Хан-Уул дүүрэг)
  • Нарт хотхоноос зүүн тийш гүүрэн байгууламж (Баянзүрх дүүрэг, 42-р хороо)
  • Наадамчдын замын явган хүний гүүр

Төслийн тооцооллоор хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэх бөгөөд ингэснээр иргэдийн зорчих хугацаа богиносож, шатахуун зарцуулалт болон агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурах эерэг үр нөлөө гарах юм. Олон түвшний уулзварууд баригдсанаар тээврийн хэрэгслийн урсгал огтлолцолгүй болж, зам тээврийн ослын эрсдэл ч мөн буурах ач холбогдолтой.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд