Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмУлаанбаатар–Бээжингийн галт тэрэгний хөдөлгөөн таван жилийн дараа дахин сэргэнэ

Улаанбаатар–Бээжингийн галт тэрэгний хөдөлгөөн таван жилийн дараа дахин сэргэнэ

Цар тахлын улмаас түр зогсоод байсан Улаанбаатар–Бээжин чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн 2025 оны зургаадугаар сарын 3-наас эхлэн бүрэн сэргээгдэхээр болжээ. Ийнхүү таван жилийн завсарлага авсан 24/23 дугаар галт тэрэг эргэн хөдөлгөөнд орж, хоёр улсын хоорондын зорчигч тээврийн шинэ үеийг эхлүүлж байна.

Галт тэрэгний хөдөлгөөний хуваарь

  • Бээжингээс Улаанбаатар руу:
    • Хөдөлгөөн эхлэх өдөр: Зургадугаар сарын 3
    • Цаашид мягмар гараг бүрийн 07:27 цагт хөдөлж,
    • Лхагва гараг бүрийн 14:35 цагт Улаанбаатарт ирнэ
  • Улаанбаатараас Бээжин рүү:
    • Пүрэв гараг бүрийн 07:18 цагт хөдөлж,
    • Баасан гараг бүрийн 14:35 цагт Бээжинд хүрнэ

Ийнхүү БНХАУ-тай олон улсын зорчигчийн галт тэрэгний бүх чиглэлийн хөдөлгөөнийг сэргээж дууслаа. Өмнө нь Улаанбаатар–Эрээн болон Улаанбаатар–Хөх хот чиглэлүүдийн хөдөлгөөн сэргэж байсан юм.

Хамтын ажиллагааны үр дүн

“Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирлын урилгаар 2023 онд БНХАУ-д хийсэн УБТЗ-ын дарга Х.Хэрлэнгийн албан ёсны айлчлалын үеэр:

  • Замын-Үүд–Эрээн өртөө хоорондын тээврийн ачааллыг нэмэгдүүлэх
  • Нарийн царигийн хоёр дахь замыг холбох
  • Олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн сэргээх зэрэг асуудлаар тохиролцсон нь энэхүү сэргэлтийн суурь болсон байна.

Гадаад харилцааны чухал жишээ

БНХАУ цар тахлын дараа олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг хамгийн түрүүнд Лаос улстай, удаах нь Монгол Улстай сэргээсэн нь хоёр орны төмөр замын тээврийн хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой байгааг баталж байгаа хэрэг юм.

Холбоотой нийтлэлүүд

1 COMMENT

  1. Энэ бол сайн мэдээ! Улаанбаатар-Бээжингийн хоорондох галт тэрэг нь ая тухтай, практик юм

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд