Ням, 9 сар 7, 2025
HomeНийгэмУлаанбаатар автомашингүй болно: 9-р сарын 13-нд хотын замууд хаагдана

Улаанбаатар автомашингүй болно: 9-р сарын 13-нд хотын замууд хаагдана

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар (НЭМГ)-аас мэдээлснээр, 2025 оны 9-р сарын 13-ны Бямба гарагт Улаанбаатар хотод “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээ зохион байгуулагдана. Энэ жил 13 дахь удаагаа тэмдэглэгдэх уг арга хэмжээ өглөөний 07:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд Сүхбаатарын талбайд иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх үйл ажиллагаанууд явагдана.

Автомашингүй өдрөөр хаагдах замууд:

  • Сүхбаатарын талбай (Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
  • Сөүлийн гудамж, Чоймболын гудамж
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
  • Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж, Төмөрчний гудамж
  • Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж
  • Бага тойруу, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж
  • Сансарын туслах зам, Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар, Чагдаржавын гудамж
  • С.Зоригийн гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Д.Чойдогийн гудамж, С.Жамъяан гүний гудамж
  • Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар хүртэлх замууд

Эдгээр гудамж, замуудын авто машины хөдөлгөөнийг түр хязгаарлахыг НЭМГ сануулжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд