Монголын үндэсний сагсан бөмбөгийн дээд лигийн аварга “Улаанбаатар Амазонс” баг эмэгтэй клубуудын олон улсын нэр хүндтэй тэмцээн болох “FIBA Women’s Basketball League Asia”-д амжилттай оролцож, анхны хожлоо авч чадлаа.
Манай баг Тайванийн олон удаагийн аварга, 2025 оны Азийн эмэгтэй клубуудын аваргуудын лигийн мөнгөн медальт “Cathay Life Tigers”-тэй хүч сорьж, 88:82-оор хожсон нь үнэхээрийн түүхэн амжилт боллоо.
Тоглолтын гол тоглогчдын үзүүлэлт:
- Amari Robinson – 30 оноо, 10 самбар, 40 минут
- Kayleigh Truong – 20 оноо, 3 самбар, 40 минут
- О.Хулан – 19 оноо, 6 самбар, 40 минут
- Б.Ариунцэцэг – 13 оноо, 9 самбар, 30 минут
Эдгээр тоглогчдын нягт нямбай тоглолт, хамгаалалт, довтолгоо нь хүчирхэг өрсөлдөгчийг буулгах үндсэн түлхүүр болсон юм.
Өмнөх тоглолтын талаар
Санамжтай дурдахад, Улаанбаатар Амазонс баг тэмцээний эхний тоглолтоо өнгөрсөн жилийн аварга, БНХАУ-ын “Dongguan New Century Club”-тэй хийж 74:90-ээр ялагдал хүлээсэн билээ. Харин хоёр дахь тоглолтодоо ялалт байгуулж, тэмцээний түүхэнд Монголын багийн нэрийг тод томруун бичүүллээ.