“Улаанбаатар Амазонс” баг 2025 оны есдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд “SHANGHAI, WS Finals” тэмцээнд оролцохоор бэлдэж байна. Энэхүү “Women’s Series Final” тэмцээнд нийт улирлын онооны эрэмбээр эрхээ баталгаажуулсан бөгөөд энэ нь багийн онцгой амжилтыг харуулж байна. 2025 оны улиралд баг зургаан “STOP” тэмцээнд оролцож, нийт 320 оноо цуглуулан 60 багийн дунд VI байрт эрэмбэлэгдсэн юм.
Улирлын онооны гүйцэтгэл
“Улаанбаатар Амазонс” багийн улирлын тоглолтын үр дүн дараах байдлаар тогтжээ:
- Chengdu, 2-3 May: III байр, 70 оноо
- Marseille, 23-24 May: III байр, 70 оноо
- Ulaanbaatar, 18-19 Jun: VII байр, 40 оноо
- Jakarta, 24-25 Jul: IV байр, 60 оноо
- Bordeaux, 20-21 Aug: VII байр, 40 оноо
- Debrecen, 29-30 Aug: VII байр, 40 оноо
Ази тивийн тэргүүн
Энэ жил “WS Final”-д оролцох эрхийг улирлын онооны эрэмбээр авсан цор ганц Ази тивийн баг бол “Улаанбаатар Амазонс” юм. Энэ нь Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн багуудын олон улсын тавцанд эзэлж буй байр суурийг тодотгож байна.