Эмэгтэйчүүдийн 3х3 төрлийн сагсан бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “FIBA 3×3 Shanghai Women’s Series Finals” удахгүй эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн “Ulaanbaatar Amazons” баг өрсөлдөхөөр болсон байна.
Манай охид тэмцээний эхний тоглолтоо 9-р сарын 13-ны 15:50 цагаас Испанийн шигшээ багийн эсрэг хийхээр сугалаа таарлаа.
Багийн бүрэлдэхүүн
- Б.Ариунцэцэг
- Б.Болор-Эрдэнэ
- О.Хулан
- Amari Robinson
Монголын багийн хувьд энэ тэмцээн нь олон улсын тавцанд өөрсдийгөө дахин батлан харуулах, мөн шинэ онооны оноолт авах чухал боломж болж байгаа юм.