HomeУлс төрУИХ Г.Занданшатарыг Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөв

УИХ Г.Занданшатарыг Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөв

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ асуудлыг өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хороо авч үзэж, 84.2 хувийн саналаар дэмжсэн бөгөөд тус хорооны санал, дүгнэлтийг дарга Ц.Сандаг-Очир чуулганы танхимд танилцуулсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Зулпхар, Ж.Чинбүрэн, Д.Рэгдэл, Р.Батболд, Н.Батсүмбэрэл, С.Замира, С.Бямбацогт, У.Отгонбаяр, Т.Доржханд нар асуулт тавьж, хариулт авчээ. Харин УИХ дахь АН-ын бүлгийнхэн нэгдсэн хуралдаанд оролцоогүй бөгөөд чуулган 73 гишүүний ирцтэйгээр үргэлжилсэн байна.

Санал хураалтаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх томьёоллыг хуралдаанд оролцсон 76 гишүүнээр шийдвэрлүүлэхэд 74 хувь нь дэмжжээ. Ингэснээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар албан тушаалаасаа чөлөөлөгдөв.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд Засгийн газрын тогтвортой байдлын ач холбогдлыг онцолж байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр МАН өөрсдөө богино хугацаанд хоёр дахь удаагаа Засгийн газраа огцруулж байгааг шүүмжлээд, хөрөнгө оруулалт татах, эдийн засгаа тэлэхийн тулд улс төрийн тогтвортой орчин хамгийн чухал гэдгийг тэмдэглэжээ.

Түүний хэлснээр, Монгол Улс хүн ам цөөн, газар нутаг өргөн, далайд гарцгүй, хоёр хөрштэй, эдийн засгийн хувьд жижиг улсын хувьд дотоодын төсвөөрөө хөгжлийн бүх асуудлаа шийдэх боломж хязгаарлагдмал хэвээр байна. Ийм нөхцөлд тогтворгүй Засгийн газар нь хөрөнгө оруулагчдыг үргээж, эдийн засгийн эрсдэлийг улам нэмэгдүүлдэг гэдгийг онцолсон юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд