Ням, 6 сар 8, 2025
HomeЭрүүл мэндТуяа эмчилгээний хүлээгдлийг хоёр өдөрт багтаахаар болгожээ

Туяа эмчилгээний хүлээгдлийг хоёр өдөрт багтаахаар болгожээ

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-өөс иргэдэд үзүүлдэг туяа эмчилгээний үйлчилгээний хүлээгдлийг хоёр хоногт багтаах шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ. Урьд нь иргэд уг эмчилгээг 1-2 сар хүлээдэг байсан бол одоо хоёр өдрийн дотор эмчилгээнд хамрагдах боломжтой болжээ.

Үр дүнтэй шинэчлэл

ХСҮТ-ийн туяа эмчилгээний тасгийн эрхлэгч М.Минжмаа энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд танилцуулахдаа, хүлээгдэл багассанаар эмч нарын гүйцэтгэлийн санхүүжилт нэмэгдэж, цалин нэмэгдэх боломж бүрдсэн гэдгийг онцолсон байна.

“Төвлөрлийг сааруулах бодлого”-ыг хэрэгжүүлж байна

2025 оны зургаадугаар сарын 3-нд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ХСҮТ-д зургаа дахь удаагаа ажиллахдаа, тус төвийн хими баи эмчилгээний хүлээгдлийг мөн бууруулах тухайгаа зарлалаа. Тэрбээр тусламж үйлчилгээг аймаг, дүүргийн эмнэлгүүдэд төвлөрүүлэх замаар иргэдэд ойртуулах зорилго тавин ажиллаж буйгаа илэрхийлжээ.

Хими эмчилгээг орон даяар хүртээмжтэй болгоно

ХСҮТ-ийн захирал М.Адилсайхан “Хими баи эмчилгээний хүлээгдлийг бууруулах ажлыг хийхэд нэг сарын хугацаа хангалттай” хэмээн мэдэгдсэн байна. Тус ажлын хүрээнд орон нутгийн эмнэлгүүд дээр хими эмчилгээ үзүүлж эхлэхээр төлөвлөж буйг салбарын сайд онцолсон юм.

Газар дээр нь шийдвэрлэсэн асуудлууд

Эрүүл мэндийн сайдын ажлын баг өглөөний 10:00 цагаас эхлэн ХСҮТ-д ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, дараах асуудлуудын хүрээнд шийдвэр гаргасан байна:

  • Цаг захиалгын хэрэгжилт
  • Гүйцэтгэлийн санхүүжилт
  • Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)
  • 4 дүгээр эмнэлгийн барилгын явц
  • Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын нөхцөл байдал
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд