Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг ирэх дөрөвдүгээр сарын 4-ний Баасан гарагт 3333 сурагч хамтран уншина. Энэхүү арга хэмжээ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах бөгөөд сурагчид Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсож шүлгийг унших онцлогтой.
Арга хэмжээний зорилго:
- Эх оронч үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх
- Үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах
- Түүх, соёлын өвөө судлах, хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэх
Тус шүлэг унших үйл ажиллагаа нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймгийн төв талбай, төв цэгт зэрэг зохион байгуулагдах бөгөөд ийнхүү бүх нийтийн хэмжээнд үндэсний ухамсар, эв нэгдлийн үзэл санааг хүүхэд, залуусын дунд түгээн дэлгэрүүлэхээр зорьж буйг албаныхан онцолж байна.