АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп 2025 оны аравдугаар сарын 21-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Унгарын нийслэл Будапешт хотод хийхээр төлөвлөж байсан уулзалтаа хойшлуулсан талаар мэдэгдэв. Трампын хэлснээр, Путин Украинд хийж буй дайралтаа зогсоох нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй тул уг уулзалт нь “цагийн гарз” хэмээн үзэж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.
Гэвч Трампын мэдэгдлээс хэдхэн цагийн дараа, буюу аравдугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Оросын зэвсэгт хүчнүүд Украины нийслэл Киев хот руу олон тооны дрон, пуужин, сөнөөгч онгоцоор довтолжээ. Дайралтын улмаас 6 хүн амь үрэгдэж, 17 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн Киев хотын эрчим хүчний дэд бүтэц ноцтой хохирол амсаж, ихэнх хэсэгт цахилгаан тасарсан тухай мэдээлэгдэв.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдэхдээ: “Лхагва гарагт хийгдсэн Оросын дайралт энгийн иргэдийн амьдрах хороолол болон эрчим хүчний дэд бүтцийг оноосон. Үүний улмаас зургаан хүн амь үрэгдэж, арван долоон хүн гэмтэж бэртсэн” хэмээн онцолсон байна.
Оросын довтолгоо Трампын мэдэгдлийн дараах цагуудад өрнөсөн нь хоёр улсын харилцаа болон дипломат оролдлогын ирээдүйд тодорхойгүй байдал үүсгээд байна.
