АНУ-ын ерөнхийлөгч өөрийн Truth Social хуудсандаа Цагаан ордны Оваль танхим болон төрийн захиргааны уулзалтын танхимын алтлаг чимэглэлүүдийг харуулан бахархжээ.
“Гадаадын удирдагчид болон бусад бүх хүн эдгээрийн чанар, гоо үзэсгэлэнг хараад “гайхшралд ордог”“, хэмээн тэр бичсэн байна гэж Mongolnews24.com дамжуулав.
Трампын хэлснээр зарим чимэглэлийг 24 каратын алтаар урласан аж. Нийтлэлдээ тэрээр ширээн дээр дэлгэн тавьсан гоёлын эдлэлийн дүрс бичлэгийг ч хавсаргасан байна.
