Ням, 4 сар 20, 2025
HomeУлс төрТрамп мягад Путинтэй мягмар гарагт утсаар ярина

Трамп мягад Путинтэй мягмар гарагт утсаар ярина

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй мягмар гарагт утсаар ярих төлөвтэй байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар тэрээр Цагаан ордны хэвлэлийн албаны сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ дурдсан.

“Манай Оросын харилцаа сайн байгаа гэж бодож байна. Харцгаая, мягмар гарагт зарлах зүйл гарах ч юм билүү. Би Ерөнхийлөгч Путинтэй мягмар гарагт ярина” гэж Трамп онцлов.

Трамп мөн энэхүү ярианы үеэр нутаг дэвсгэрийн асуудлыг хөндөхөө илэрхийлсэн. “Бид газар нутгийн талаар ярилцах болно. Бас цахилгаан станцуудын асуудлыг хэлэлцэнэ, учир нь энэ бол маш чухал сэдэв” гэж тэрээр өөрийн онгоцонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлсэн байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд