АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орон нь Ираныг ялсан гэж мэдэгдсэн ч “эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд” цэргийн ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийллээ. Энэ талаар “Reuters” агентлаг мэдээлсэн байна.
Кентукки мужийн Хеброн хотод болсон сонгуулийн өмнөх цуглааны үеэр Трамп үг хэлэхдээ: “Бид ялсан гэдгийг хэлье. Хэдийгээр ялалтын тухай хэт эрт ярихыг хэн ч хүсдэггүй ч бид үнэхээр ялсан. Эхний нэг цагийн дотор л бүх зүйл дууссан” хэмээн онцолжээ.
Гэсэн хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, “эхлүүлсэн зүйлээ дуусгах” бөгөөд “хоёр жил тутамд эргэж ирэхгүйн тулд” Ираны эсрэг цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа аж.
“Бид хугацаанаасаа өмнө явахыг хүсэхгүй байгаа биз дээ? Бид эхлүүлсэн ажлаа заавал дуусгах ёстой” хэмээн түүний хэлсэн үгийг агентлаг иш татжээ.
