HomeНийгэмТөв талбайн хаврын хөтөлбөр маргааш эхэлнэ

Төв талбайн хаврын хөтөлбөр маргааш эхэлнэ

Жанжин Д.Сүхбаатарын талбайд хаврын улирлын нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг маргаашаас эхлэн зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн хөтөлбөр нь спорт, урлаг, өдөрлөг, яамдын нээлттэй хаалганы арга хэмжээ зэрэг олон чиглэлийг хамарснаараа онцлог байна.

Хаврын эхний үйл ажиллагаа “Туялзуур сэлэм” тэмцээнээр эхлэх бөгөөд үүний дараа үндэсний шагайн харваа, “UB bike” дугуйн өдөрлөг үргэлжлэх юм. Ийнхүү төв талбай хаврын турш нийслэлийн иргэд, жуулчдад зориулсан олон төрлийн арга хэмжээний төв цэг болохоор байна.

Дөрөвдүгээр сард төв талбайд дараах арга хэмжээнүүдийг хийхээр төлөвлөжээ:

  • “Ub Даам-2026”
  • спорт хөгжөөн дэмжигчдийн тэмцээн
  • “Playtime pre event” урлагийн арга хэмжээ
  • Шадар сайдын нээлттэй хаалганы өдөрлөг
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны нээлттэй хаалганы өдөрлөг
  • “Food festival”
  • Эрүүл мэндийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг
  • “Ширээний теннис” өдөрлөг
  • Улаанбаатар циркийн өдөрлөг
  • Хууль зүй, дотоод хэргийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг

Харин тавдугаар сард ч төв талбайн хөтөлбөр үргэлжлэх бөгөөд спорт, боловсрол, соёл, төрийн үйлчилгээний олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдана. Үүнд спорт автомашины үзэсгэлэн, авто мото, спорт парад, Хангарди спорт өдөрлөг, яамдын нээлттэй хаалганы өдөрлөгүүд, хувийн их, дээд сургуулиудын танилцуулга, “Номын баяр-2026”, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт, “Street battle dance”, Алдарт эхийн одон гардуулах ёслол зэрэг багтаж байна.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлснээр төв талбайд зохион байгуулах эдгээр арга хэмжээ нь нийслэлийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, соёл, спортын идэвхийг дэмжих, төрийн байгууллагын үйлчилгээг олон нийтэд ойртуулах зорилготой юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд